Бидний тухай

Бизнесийг ойлгодог технологийн түнш

Бид байгууллагын бизнес процессыг судалж, түүнд нийцсэн зөвлөгөө, програм хангамж, веб болон гар утасны платформ, хиймэл оюунт шийдлийг бүрэн мөчлөгөөр хөгжүүлдэг.

Компанийн тухай

Компанийн тухай

“Куантум Солюшн” ХХК нь шаардлага тодорхойлохоос эхлээд ашиглалтад оруулж, баталгаат дэмжлэг үзүүлэх хүртэл бүрэн мөчлөгөөр ажилладаг Монгол Улсын үндэсний технологийн компани юм.

Бид төрийн болон төрийн бус байгууллага, эрүүл мэнд, эрчим хүч, тээвэр логистик, даатгал болон бусад салбарын харилцагчдад гэрээт ажлуудыг тогтоосон хугацаанд нь чанартай гүйцэтгэсэн. Үүнд олон хэрэглэгчтэй карго-логистикийн дижитал платформ ба гар утасны аппликейшн, эмнэлгийн удирдлагын цогц систем, хиймэл оюунт чатбот платформ, бүрэн мөчлөгийн дижитал даатгалын платформ, мөн төрийн байгууллагын мэдээллийн сан, систем ашиглалтын бодлого, журам багтана.

Манай ажлын зарчим нь тодорхой хүлээлгэн өгөх үр дүн, үе шат бүрийг актаар хүлээлцэх ил тод байдал, баталгаат хугацаа болон эх кодыг харилцагчид бүрэн шилжүүлэх нөхцөлд суурилдаг. Ингэснээр харилцагч байгууллага технологийн хамаарлаас ангид, өөрийн системийг бүрэн эзэмшинэ.

Эрхэм зорилго

Монголын байгууллагуудын үйл ажиллагааг найдвартай, аюулгүй, хэрэглэхэд хялбар дижитал системээр дамжуулан илүү үр ашигтай, ил тод болгох.

Алсын хараа

Салбар бүрийн онцлогийг гүнзгий ойлгодог, олон улсын жишигт нийцсэн шийдэл бүтээдэг Монголын тэргүүлэх систем хөгжүүлэгч түнш байх.

Үнэт зүйлс

Бидний хувьд юу чухал вэ

  • Үр дүнд чиглэсэн байдал

    Ажлыг хүлээлгэн өгөх тодорхой үр дүнгээр төлөвлөж, актаар баталгаажуулна.

  • Хариуцлага

    Гэрээний хугацаа, чанарын шаардлагыг хангах хариуцлагыг бүрэн хүлээж, алдааг өөрийн зардлаар засна.

  • Ил тод байдал

    Үе шат бүрийн явц, үр дүнг харилцагчтай тогтмол хуваалцаж, хянуулна.

  • Мэдээллийн аюулгүй байдал

    Харилцагчийн болон иргэдийн мэдээллийн нууцлалыг хугацаагүйгээр хадгална.

  • Харилцагчийн эзэмшил

    Эх код, өгөгдлийн сангийн бүтцийг харилцагчид бүрэн шилжүүлж, мэдлэгийг сургалтаар үлдээнэ.

Ялгарах онцлог

Яагаад Куантум Солюшныг сонгох вэ

  • Батлагдсан цар хүрээ

    Томоохон, олон модультай системийг хариуцан гүйцэтгэсэн гэрээт ажлын туршлагатай.

  • Гүйцэтгэлийн хурд

    Веб, мобайл, администраторын систем бүхий платформыг богино хугацаанд хөгжүүлж нэвтрүүлэхээр гэрээлсэн.

  • Олон салбарын туршлага

    Төрийн байгууллага, мал аж ахуй, газар тариалан, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхай, логистик, даатгалын салбарын процесс, зохицуулалтын онцлогт тулгуурлан ажилласан.

  • Хиймэл оюуны чадамж

    Мэдлэгийн санд сургагдсан, олон сувгаар ажилладаг чатбот платформыг өөрсдөө хөгжүүлсэн.

  • Бүрэн мөчлөгийн хариуцлага

    Шинжилгээнээс баталгаат дэмжлэг хүртэлх бүх шатыг бид хариуцна. Хариуцлагын цоорхой үлдэхгүй.

  • Харилцагчийг хамгаалсан нөхцөл

    Эх кодыг бүрэн шилжүүлэх, баталгаат хугацаа, алданги хүлээх, үр дүнтэй уялдсан төлбөр.

Үйл ажиллагааны чиглэл

Зөвлөгөө, судалгаа, технологийг хослуулсан чиглэлүүд

  • Бизнесийн зөвлөх үйлчилгээ
  • Менежментийн зөвлөх үйлчилгээ
  • Мэдээллийн технологийн систем хөгжүүлэлт, зөвлөх үйлчилгээ
  • Нийгмийн ухааны эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажил
  • Техник, технологийн эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажил

Байгууллагын мэдээлэл

Ерөнхий мэдээлэл

Байгууллагын нэр
“Куантум Солюшн” ХХК (Quantum Solution LLC)
Хууль эрх зүйн хэлбэр
Хязгаарлагдмал хариуцлагатай компани
Удирдлага
Гүйцэтгэх захирал Ю.Мөнхбаатар
Хаяг
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 32/2, Сав Плаза, 1005 тоот

Багтай танилцах

Холбогдох

Таны байгууллагын дараагийн алхмыг хамтдаа тодорхойлъё

Сорилтоо бидэнтэй хуваалцаарай. Бид таны бизнес процессыг судалж, тохирох шийдлийг санал болгоно.