Үйлчилгээ
Зөвлөгөөнөөс систем ашиглалт хүртэл
Зөвлөх үйлчилгээ, технологийн шийдлээ хослуулж, таны байгууллагад яг тохирох шийдлийг хэрэгжүүлнэ. Технологийн үйлчилгээ бүр маань бодит гэрээт ажлаар баталгаажсан.
Зөвлөх үйлчилгээ
Бизнес процесс, хөрөнгө оруулалт, засаглалын шийдвэрийг судалгаа, шинжилгээнд тулгуурлуулна.
Бизнес ба менежментийн зөвлөгөө
Бизнес процессыг судалж, үйл ажиллагааг илүү үр ашигтай, ил тод болгох шийдлийг тодорхойлно.ТЭЗҮ, бизнес төлөвлөгөө ба эрсдэлийн үнэлгээ
Хөрөнгө оруулалтын шийдвэрийг техник, эдийн засгийн бодит үндэслэлд тулгуурлуулна.МТ-ийн засаглал ба зөвлөх үйлчилгээ
Мэдээллийн сан, системийн ашиглалтыг бодлого, журам, гарын авлага, сургалтаар зохицуулна.Судалгаа, шинжилгээ ба их өгөгдөл
Нийгэм, техник, технологийн судалгаа, туршилт, их өгөгдөл боловсруулалт, симуляци.
Технологийн шийдэл
Процесст нийцсэн систем, аппликейшн, хиймэл оюунт шийдлийг шинжилгээнээс баталгаат дэмжлэг хүртэл хөгжүүлнэ.
Захиалгат систем ба веб платформ
Олон хэрэглэгч зэрэг ажиллах, өргөтгөх боломжтой, таны процесст яг нийцсэн веб систем.Гар утасны аппликейшн
Үндсэн системтэй бодит цагт уялдан ажиллах Android болон iOS аппликейшн.Хиймэл оюунт шийдэл
Байгууллагын мэдлэгийн санд сургагдсан чатбот, хиймэл оюуны сургалт, нэвтрүүлэлт.Салбарын цогц мэдээллийн систем
Эрүүл мэнд, логистик, даатгал зэрэг салбарын процессыг бүрэн дижиталчлах систем.Системийн интеграци
Төлбөрийн гарц, SMS, и-мэйл, мэдэгдэл болон гадны бизнесийн системүүдтэй найдвартай холболт.
Бүх төсөлд багтана
Төсөл бүрт стандартаар багтах үйлчилгээ
- Системийн шинжилгээ ба архитектур
- UI/UX дизайн
- Хэрэглэгчийн хүлээн авах тест
- Бодит орчинд нэвтрүүлэлт
- Техникийн баримт бичиг ба хэрэглэгчийн заавар
- Ажилтны сургалт
- Баталгаат хугацааны алдаа засвар
Холбогдох
Таны байгууллагын дараагийн алхмыг хамтдаа тодорхойлъё
Сорилтоо бидэнтэй хуваалцаарай. Бид таны бизнес процессыг судалж, тохирох шийдлийг санал болгоно.