Технологийн шийдэл
Захиалгат систем ба веб платформ
Бэлэн програм таны процесст нийцэхгүй бол систем нь процессоо дагах ёстой. Бид олон хэрэглэгч зэрэг ажиллах, өргөтгөх боломжтой веб систем бүтээнэ.
Сорилт
Харилцагчийн тулгардаг сорилт
Бэлэн програм хангамж байгууллагын бизнес процесст нийцэхгүй тул ажилтнууд түүнийг тойрч ажилладаг.
Бүртгэл хүснэгт, цаасан хэлбэрээр тарамдсан тул алдаа, давхардал гардаг.
Хэрэглэгч, өгөгдөл өсөхөд систем тэсвэрлэхгүй байх эрсдэлтэй.
Нийлүүлэгчээс хамааралтай болж, системээ өөрөө хөгжүүлэх боломжгүй болдог.
Санал
Бидний санал болгох зүйлс
Бүртгэл ба нэвтрэлт
Хэрэглэгчийн бүртгэл, баталгаажуулалт, эрхэд суурилсан хандалт.
Хэрэглэгчийн хувийн хэсэг
Хэрэглэгч бүр өөрийн мэдээлэл, захиалга, түүхээ харах орчин.
Удирдлагын самбар
Хэрэглэгч, контент, эрх, тохиргоог удирдах администраторын хэсэг.
Тайлан мэдээлэл
Удирдлагын шийдвэрт шаардлагатай тайлан, хяналтын мэдээлэл.
Бүх төхөөрөмжид тохирсон интерфейс
Компьютер, таблет, гар утсанд адил ажиллах UI/UX дизайн.
Архитектур ба өгөгдлийн бүтэц
Өргөтгөх боломжтой системийн архитектур, өгөгдлийн сан, эрхийн загвар.
Арга барил
Бид хэрхэн ажилладаг вэ
Шинжилгээ
Бизнес процессыг судалж, хэрэглэгчийн, функциональ болон функциональ бус шаардлагыг тодорхойлно.
Архитектур ба дизайн
Системийн архитектур, өгөгдлийн бүтэц, мэдээллийн урсгал, эрхийн загвар, UI/UX зураг төсөл.
Хөгжүүлэлт
Модуль тус бүрийн кодчлол, явцын танилцуулга.
Туршилт
Функциональ болон аюулгүй байдлын туршилт, хэрэглэгчийн хүлээн авах тест, алдаа засвар.
Нэвтрүүлэлт ба сургалт
Бодит орчинд байршуулах, баримт бичиг, гарын авлага, ажилтны сургалт.
Баталгаат дэмжлэг
Програмын алдааг өөрийн зардлаар шуурхай засварлана.
Үр дүн
Хүлээгдэх үр дүн
Процесст нийцсэн систем
Ажилтнууд системийг тойрохгүй, түүгээр ажиллана.
Бүрэн эзэмшил
Эх код, өгөгдлийн сангийн бүтцийг харилцагчид бүрэн шилжүүлнэ.
Өргөтгөх суурь
Хэрэглэгч, модуль нэмэгдэхэд тэсвэртэй архитектур.
Ил тод удирдлага
Тайлан, хяналтын мэдээлэл бодит цагт харагдана.
Нотолгоо
Энэ чадамжийг хэрэгжүүлсэн төсөл
Холбоотой
Холбоотой үйлчилгээ
-
Технологийн шийдэл
Гар утасны аппликейшн
Үндсэн системтэй бодит цагт уялдан ажиллах Android болон iOS аппликейшн.
-
Технологийн шийдэл
Системийн интеграци
Төлбөрийн гарц, SMS, и-мэйл, мэдэгдэл болон гадны бизнесийн системүүдтэй найдвартай холболт.
-
Технологийн шийдэл
Салбарын цогц мэдээллийн систем
Эрүүл мэнд, логистик, даатгал зэрэг салбарын процессыг бүрэн дижиталчлах систем.
Холбогдох
Таны байгууллагын дараагийн алхмыг хамтдаа тодорхойлъё
Сорилтоо бидэнтэй хуваалцаарай. Бид таны бизнес процессыг судалж, тохирох шийдлийг санал болгоно.