Технологийн шийдэл

Системийн интеграци

Системүүд тань хоорондоо мэдээлэл солилцдог байх ёстой. Бид API болон стандарт интерфейсээр төлбөр, мэдэгдэл, логистик болон бусад бизнесийн системтэй холбоно.

Сорилт

Харилцагчийн тулгардаг сорилт

  • Системүүд тусдаа ажиллаж, мэдээллийг гараар шилжүүлдэг.

  • Төлбөр, мэдэгдлийн үйлчилгээг найдвартай холбоход техникийн нарийн шаардлага тавигддаг.

  • Гадны системийн өөрчлөлт үйл ажиллагааг тасалдуулах эрсдэлтэй.

Санал

Бидний санал болгох зүйлс

  • Төлбөрийн гарц

    Онлайн төлбөрийн үйлчилгээг систем, аппликейшнтэй холбоно.

  • SMS, и-мэйл, мэдэгдэл

    Хэрэглэгчид автоматаар мэдээлэл хүргэх үйлчилгээний интеграци.

  • Гадны API холболт

    Логистикийн болон бусад байгууллагын бизнесийн системтэй API-аар холбогдоно.

  • Дотоод системийн интеграци

    Байгууллагын одоо ашиглаж буй системүүдтэй өгөгдөл солилцох шийдэл.

  • Сошиал сувгийн интеграци

    Facebook Messenger зэрэг сувгийг үйлчилгээний системтэй холбоно.

Арга барил

Бид хэрхэн ажилладаг вэ

  1. Шинжилгээ

    Бизнес процессыг судалж, хэрэглэгчийн, функциональ болон функциональ бус шаардлагыг тодорхойлно.

  2. Архитектур ба дизайн

    Системийн архитектур, өгөгдлийн бүтэц, мэдээллийн урсгал, эрхийн загвар, UI/UX зураг төсөл.

  3. Интеграци

    Төлбөрийн гарц, API, SMS, и-мэйл, мэдэгдэл, дотоод системийн холболт.

  4. Туршилт

    Функциональ болон аюулгүй байдлын туршилт, хэрэглэгчийн хүлээн авах тест, алдаа засвар.

  5. Нэвтрүүлэлт ба сургалт

    Бодит орчинд байршуулах, баримт бичиг, гарын авлага, ажилтны сургалт.

  6. Баталгаат дэмжлэг

    Програмын алдааг өөрийн зардлаар шуурхай засварлана.

Арга барилын дэлгэрэнгүй

Үр дүн

Хүлээгдэх үр дүн

  • Гар ажиллагаагүй урсгал

    Мэдээлэл системүүдийн хооронд автоматаар дамжина.

  • Найдвартай төлбөр, мэдэгдэл

    Туршилтаар баталгаажсан холболт.

  • Уян хатан архитектур

    Шинэ үйлчилгээ нэмэхэд бэлэн, стандарт интерфейс.

Нотолгоо

Энэ чадамжийг хэрэгжүүлсэн төсөл

Холбоотой

  • Технологийн шийдэл

    Захиалгат систем ба веб платформ

    Олон хэрэглэгч зэрэг ажиллах, өргөтгөх боломжтой, таны процесст яг нийцсэн веб систем.

  • Технологийн шийдэл

    Гар утасны аппликейшн

    Үндсэн системтэй бодит цагт уялдан ажиллах Android болон iOS аппликейшн.

  • Технологийн шийдэл

    Хиймэл оюунт шийдэл

    Байгууллагын мэдлэгийн санд сургагдсан чатбот, хиймэл оюуны сургалт, нэвтрүүлэлт.

Холбогдох

Таны байгууллагын дараагийн алхмыг хамтдаа тодорхойлъё

Сорилтоо бидэнтэй хуваалцаарай. Бид таны бизнес процессыг судалж, тохирох шийдлийг санал болгоно.